ТУЗ-ийн хурал зохион байгуулагдлаа
БАГАХАНГАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК» ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар компанийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
• Хурлын эхэнд ТУЗ-ын гишүүд насны эрэмбээр хуралдаан даргалагчийг сонгож, санал хураалтаар олонхын санал авсан А.Амартүвшинг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.
• Шинээр томилогдсон 3 гишүүнийг албан ёсоор танилцуулж, гишүүд паркийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
• Компанийн засаглалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг редакцийн засвартайгаар шинэчлэн баталлаа.