Эхлэл

Мэдээ

БАГАХАНГАЙН ҮЙЛВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”, дүүргийн “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил”-ийн зорилтын хүрээнд “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ХК-аас санаачлан зохион байгуулсан Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тус зөвлөгөөнд салбарын яам, нийслэл, дүүргийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгж болох 23 байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Зөвлөгөөний үр дүнд үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг уялдуулах, бодлогын дэмжлэгийг сайжруулах чиглэлээр гарсан санал, зөвлөмжийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр харилцан санал нэгдлээ.

Эхлэлд очих