COP-17 бага хуралд оролцлоо
“Багахангайн Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХК нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллалаа.
Тус хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд хурлын үеэр байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөний талаар нийт 1,500 гаруй иргэн, оролцогчдод мэдээлэл хүргэлээ.
Мөн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн чиглэл, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх ач холбогдлын талаар танилцуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байна.
Энэхүү үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой боллоо.