НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ “ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-өөр шалгарлаа.
НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ “ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ӨӨР “ТУСГАЙ БАЙР- 1” эзэллээ.
Байгууллагынхаа эд эс болсон ажилчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдэд зориулан олон ажлыг зохион байгуулж амжилттай ажилласныхаа үр шимийг хүртэн НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ “ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” -өөр шалгарлаа.
Шагналыг өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн баярын өдөр гардан авлаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, идэвхжүүлэх зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Тэргүүний шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарсан хамт олондоо улам их амжилтыг хүсье.