Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 8 паркийн төлөөлөгч нартай хэлэлцүүлэг хийлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын төсөл болон Хүнд, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалт боловсруулах, хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 8 парк 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр оролцож, санал бодлоо илэрхийлж хуулийн дагаж мөрдөх журмын хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.