“УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023” #UBForum
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор зохион байгуулагдсан “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”- чуулга уулзалтад Багахангайн үйлдвэрлэл технологийн парк амжилттай оролцлоо. Уг чуулга уулзалтаар 420 орчим гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулж, илтгэл тавин, мэдээлэл хүргэж ажиллалаа.







