Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Бизнес инкубатор сургалтын төвд үйлдвэрлэл, технологийн паркуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж ажилласан Нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон НЗДТГ-ын хэлтсийн дарга мэргэжилтэнүүд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар паркийн удирдлагууд танилцуулж санал солилцлоо.