Сарьдаг Хангайн Оргил” ХХК-ны төлөөлөгч нарт паркийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-д тусгагдсан зураг төслийг танилцууллаа.
2022 оны 06 дугаар сарын 21 -ний өдөр паркт нэгжээр орох хүсэлт өгсөн “Сарьдаг Хангайн Оргил” ХХК-ны Төслийн удирдагч Н.Мөнх-Оргил, Хуулийн зөвлөх Г.Дулмаа нарт паркийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-д тусгагдсан эрчим хүч, дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн зураг төслийг танилцуулж, санал солилцож ажиллалаа.