Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Багахангайн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мод тарих үйл ажиллагаанд амжилттай оролцлоо.
Тус өдөр дүүргийн 2 дугаар хорооны Төмөр замын бизнес худалдааны төвийн баруун талын ногоон байгууламжид Агч-6 ширхэг, Гүйлс-1 ширхэг, Голт бор-6 ширхэг Засаг даргын Тамгын газрын урд талын ногоон байгууламжид 7 ширхэг Гацуур мод тарьсан.
