Салбар төмөр зам барих талаар УБТЗ-ын ажлын хэсэг Багаханайн үйлдвэрлэл технологийн паркт ирж ажиллалаа.

2023 оны10 дугаар сарын 06-ны өдөр“ Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Ж.Болдхүү , “УБТЗ” ХНН-ийг төлөөлж Тээвэр зохион байгуулалтын албаны Техник хэлтсийн дарга Ч.Отгонбат , Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын Хяналтын газрын шинжээч, улсын байцаагч Д.Батхүү нараар ахлуулсан ажлын хэсэг “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ирж ажиллалаа.

Уг ажлын хүрээнд Салбар Төмөр Зам салаалах хүсэлтийг газар дээр нь судалж үзээд өртөөний салгалттай засварын 10 дугаар мухар зам, 29 дүгээр суман шилжүүлгийн ард 12.5 метрт баруун гарын суман шилжүүлэг тавьж, Паркийн эзэмшлийн талбай хүртэлх салбар төмөр замыг зураг төслийн дагуу салаалан барих боломжтой гэж дүгнэлт гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *