Солонгосын хөрөнгө оруулалтыг татах талаар уулзалт болж өндөрлөлөө.
2023 оны 06 сарын 07-ний өдөр Багахангай дүүрэгт Олон улсын байгууллагын сангийн ерөнхий дэд захирал Kim,sung-kul Солонгосын техник технологи болон дэд бүтэц хөрөнгө оруулалт, урлаг соёлын салбарын зөвлөх, удирдлагууд “Монгол герман Ханза консерциум групп” ХХК -ний захирал Н.Баярмаа нар хүрэлцэн ирж Багахангай дүүрэгт үйлдвэрлэл, технологийн 14 салбар чиглэл, паркийн дэд бүтцийг бүтээн байгуулах хүрээнд солонгосын хөрөнгө оруулалтыг татах талаар хэлэлцэв.