“Сарьдаг Хангайн Оргил” ХХК Кокс эрчим хүчний цогцолбор үйлдвэрийн барилгын шав тавих ёслол зохион байгуулагдлаа.
2023 оны 05-р сарын 09-ний өдөр “Багахангай дүүргийн Үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ -ын нэгжээр орсон “Сарьдаг Хангайн Оргил” ХХК Кокс эрчим хүчний цогцолбор үйлдвэрийн барилгын шав тавих ёслол зохион байгуулагдсан. Уг арга хэмжээнд Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, Засаг даргын орлогч Б.Болормаа ,ҮТП-ын дарга Ц.Жамбалцэрэн Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны болон ИТХ-ын Төлөөлөгчид “Сарьдаг Хангайн Оргил” ХХК-ний удирдлагууд нийт 40 гаруй төлөөлөл уг арга хэмжээнд хамрагдсан.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан дүүрэгт ажлын байр нэмэгдэж байна. Та бүхэн ажлын байр сонирхож байгаа бол дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст хандана уу.