Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн шалгаруулалтад урьж байна admin 3 months ago http://Багахангайн үйлдвэрлэл технологийн парк ХК-ний ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд : – өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй – .өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, – сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй – төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй – компанитай бизнесийн аливаа холбоогүй. – иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх Нэр дэвшигчээс доор дурдсан материалыг тогтоосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ: – төрийн албан хаагчийн анкет (Маягт №1); – боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт); – мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг; – иргэний үнэмлэхийн хуулбар; – ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалыншимтгэл төлөлтийн лавлагаа; – цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх); – урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт; – өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт; – шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа; – банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа – холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас. Дээрхи шаардлагыг хангасан нэр дэвшигч нь материалаа Багахангайн үйлдвэрлэл технологийн парк ХК Хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан менежер М.Төмөрбаатарт 2025 оны 1 сарын 30 ны өдрийн 11 цагаас өмнө дараахь хаягаар ирж өгнө үү. Хаяг Багахангай дүүрэг,Өндөр толгой, 1-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, Холбоо барих утасны дугаар 88906763