ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ЭНЭ ОНЫ СҮҮЛЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхэд залуучуудын театр”ын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн Нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаагаа есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа компанийн удирдлагуудад даалгалаа.
Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болох юм. Мөн дүүргийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Тус барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болно.