“Иргэдийн оролцоо, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” зорилтот жилийн хүрээнд:
Дүүргийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, бүжгийн урлагаар хичээллэх хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Бүжиг” арга хэмжээг хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр амжилттай зохион байгууллаа.