2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр “Тогтвортой гэр бүлийн харилцаа – Тогтвортой амжилтын үндэс” сэдэвт сургалтад Паркийн ажилтан албан хаагчид хамрагдлаа.
Сургалтыг Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар төлөвшсөн болон төлөвшөөгүй эцэг эхийн ялгаа, өсвөр насны хүүхэдтэй хэрхэн зөв харилцах, олон улсын хүүхэд хүмүүжүүлэх шилдэг аргууд болон гэрлэлтийг аз жаргалтай байлгах 5 зарчмын талаар онол, практикт суурилсан мэдлэгийг олголоо.
Олон гэр бүлийн харилцаанд эерэг үр дүн авчрах оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн