Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд зураг төслийн ажлын даалгавар боловсруулагдахтай холбогдуулан Паркт ирж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/961 дүгээр захирамжаар эрх шилжүүлэх паркийн 4 зураг төслийн ажлын даалгавар боловсруулагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Н.Энхтуяа, Ц.Батжаргал нар 2023 оны 09 сарын 15-ний өдөр Үйлдвэрлэл, технологийн парк дээр ирж ажиллан Дүүргийн Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.