“Багахангайн Үйлдвэрлэл, Технологийн Парк” ОНӨТҮГ-ын  вэб хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Тус парк нь экспортод чиглэсэн стратегийн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж кластер үйлдвэрлэлийн цогцыг хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Багахангайн ҮТП-ийн төсөл хэрэгжсэнээр аж үйлдвэрийн салбарт шинээр ажлын байр нэмэгдэж, дүүргийн хүн амын амьжиргааны түвшин, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд  хувь нэмэр оруулах олон талын ач холбогдолтой.

Төр хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажлыг ард иргэд, дүүргийн удирдлагуудын дэмжлэг оролцоотойгоор бид бүхэн ҮТП-ийг шинэ санаа санаачилга, зүтгэл тэмүүлэлд тулгуурлан амжилттай байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм та манай вэб хуудсаар тогтмол танилцаж, санал хүсэлтээ илэрхийлж, хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Таны ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

            Хүндэтгэсэн:

“Багахангайн Үйлдвэрлэл,технологийн парк”

ОНӨТҮГ-ын дарга Ц.Жамбалцэрэн