Паркийн танилцуулга
Монгол Улсын Засгийн Газраас үйлдвэржилтэд суурилсан хөгжлийн бодлогоо тодорхойлж, түүний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хамгийн гол нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах нь тэргүүлэх зорилго байсаар ирсэн. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэлийн төвлөрлөлийг задлах, Багахангай дүүрэгт шинээр ажлын байр бий болгох, инновацын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай эдийн засгийн үндэслэлийн хүрээнд дүүргийн аж үйлдвэрлэлийн салбарын хэтийн төлвийг улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй төсөл, дэлхий нийтийн техник технологийн дэвшил, хөгжлийн чиг хандлагатай холбон үзэж, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дүүргийн өрсөлдөх чадварыг бий болгох эдийн засгийн гарц, үйлдвэрлэлийн стратеги, кластерийн төрлийг тодорхойлон хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллах тааламжтай орон зай, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн хот төлөвлөлтийн бодлогын тулгуур баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэхэд төлөвлөлтийн зорилго оршино. Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк нь НИТХТэргүүлэгчдийн 2019.09.11-ны өдрийн 146 дугаар тогтоолоор байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 сарын 9-ний өдрийн Б/06 тоот захирамжаар Ц.Жамбалцэрэн тус газрын даргаар томилогдон ажиллаж байна. МУ-ын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль (2009 он), УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “ҮТП байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”, Засгийн газрын “ҮТП-ийн журам, чиглэл батлах тухай” 2011 оны 104 дүгээр тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд Монгол Улсын хэмжээнд байгуулагдах ҮТП-ийн байршил, журам, үйл ажиллагааны чиглэлийг баталгаажуулж өгсөн бөгөөд “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортод чиглэсэн стратегийн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж кластер үйлдвэрлэлийн цогцыг хөгжүүлэх, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор байгуулагдсан.